Онцлох ишлэл |
|
"Катар улсад зохион байгуулагдсан ДАШТ-д хөрөнгө оруулсан компаниудын хувьцааны ханш үл мэдэгдэхүйц дүнгээр өссөн аж. Энэ нь урт хугацааны үнэ цэнийг олон нийтэд түгээх хамгийн үр дүнтэй стратеги болоод байна.” -Х. Гүлнур Ти Ди Би Секьюритис ҮЦК Брокер |
|
|
|
Онцлох шинжилгээ |
ДАШТ НЬ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛТЭЙ ХЭРХЭН УЯЛДАЖ БАЙНА ВЭ? Катар улсад болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн сая сая хүмүүсийн анхаарлын төвд өртлөө. Энэ нь гаднаас харахад санхүүгийн зах зээлтэй огт холбоогүй спортын арга хэмжээ мэт боловч үнэндээ хөрөнгө оруулагчдад ашиг олох боломжийг олгодог байна. Түүгээр ч зогсохгүй ДАШТ-д ивээн тэтгэгчээр хамтран ажилласнаар уг тэмцээнийг үзэх үзэгчдийн давуу талыг ашиглаж брэндийг бий болгох боломжтой аж.
|
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Хувьцааны зах зээл |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 36,900.7 нэгжид хүрч, 3.1%-ийн өсөлттэй хаагдлаа.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хувьцааны зах зээлийг илэрхийлэх S&P 500 индекс 2 дахь 7 хоногоо дараалан бууралттай хаагдлаа. Хувьцааны зах зээлийг салбараар нь ангилбал эрчим хүчний салбараас бусад салбарын хувьцаанууд дийлэнх нь 1.0% гаруй бууралттай байлаа. Эрчим хүчний салбар өсөлттэй байсанд газрын тосны үнэ 7 хоногт өсөлттэй байсан нь шууд нөлөөллөө.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Бодлогын хүү өсөж, хүүгийн түвшин өндөр хэмжээнд удаан хугацаанд хадгалагдах төлөвтэй байгаа нь Европын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байхад гол нөлөөг үзүүллээ.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын төв банкны тэргүүн 2023 онд мөнгөний хумих бодлогоо үргэлжлүүлэн баримтлах болохоо илэрхийлсэн болон бусад томоохон төв банкууд бодлогын хүүгээ өсгөсөөр байгаа нь дэлхийн эдийн засгийн хямралын эрсдэлийг нэмэгдүүлж улмаар Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байлаа. "Nikkei 225" индекс 1.3%, "TOPIX" индекс 0.6%-ийн тус тус бууралттай хаагдлаа.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд таагүй гарснаар тус улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индексүүд 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, "Shanghai Composite" 1.2%, "CSI 300" индекс 1.1%-ийн тус тус бууралттай хаагдлаа. БНХАУ-ын дэд ерөнхий сайд Бээжин хотын үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжих шинэ бодлогын арга хэмжээ хэрэгжүүлж эхлэхээ мэдэгдсэн нь үл хөдлөх хөрөнгийн салбар 7 хоногт өсөлттэй байхад нөлөөллөө. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
|
Бондын зах зээл |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 14 ширхэг ширхэг үнэт цаасыг нийт 1.34 сая төгрөгөөр 7 хоногт арилжааллаа.
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт өөрчлөлтгүй буюу 0.25% дээр хаагдлаа. Тус улс нь мөнгөний тэлэх бодлогын хүрээнд 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжөө 0.25%-иас дээш гаргахгүй байх бодлого баримталж байна. Японы төв банк 2023 онд өгөөжийн муруйг хяналтдаа байлгах бодлогоосоо татгалзаж магадгүй төлөвтэй байна. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Эдийн засгийн мэдээ |
|
АХБ: 2022 онд Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 4.2 хувиар тэлэх төлөвтэй |
2022.12.14 |
2023 онд бүс нутгийн эдийн засаг 4.2 хувиар тэлнэ гэж тооцоолж байгаа нь өмнөх төсөөллүүдээс 0.7 хүртэлх нэгж хувиар буурсан дүн болж байна. Ялангуяа Азид дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр тэргүүлдэг БНХАУ-ын эдийн засгийн 2022 оны өсөлтийн төлөвийг 3.3 хувь байсныг гурван хувь болгон бууруулж тогтоожээ. |
Дэлгэрэнгүй |
Энэ оны инфляцын өсөлтийг инфляцаас хамгаалагдсан бондууд ч “тэсвэрлэж” чадаагүйг тооцоолжээ |
2022.12.13 |
АНУ-ын эдийн засаг сүүлийн 40 гаруй жилд тохиолдоогүй инфляцын цочролд орох үед хөрөнгө оруулагчид “Wall Street”-ийн “хоргодох байр” гэгддэг инфляцаас хамгаалагдсан Засгийн газрын бонд буюу хэрэглээний үнэ нэмэгдсэн хэмжээгээр нэмэлт төлбөр олгодог бондууд руу хошуурцгаасан юм. Хэдий тийм боловч бондын зах зээлийн бодит тоо баримтууд энэхүү эрсдэлгүй байдлыг үгүй хийжээ. |
Дэлгэрэнгүй |
|
|
|
Хувьцаат компанийн мэдээ |
|
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН НҮҮРСИЙГ МХБ-ЭЭР ДАМЖУУЛАН АРИЛЖИНА |
2022.12.15 |
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталлаа. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортын нүүрсний 30%-ийг 2023 оны 7 дугаар сарын 1 хүртэл МХБ-ээр дамжуулан ил тод, нээлттэй арилжаалж, арилжааны үйл ажиллаганд Санхүүгийн Зохицуулах Хороо хяналт тавьж ажиллахаар зохицуулсан. |
Дэлгэрэнгүй
|
СЗХ-НООС “МХБ” ТӨХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭ |
2022.12.14 |
Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдаалах үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолыг УИХ-аас баталсны дагуу 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх төрийн өмчит 25 хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж баталсан. Энэхүү жагсаалтын эхний компани болох Монголын хөрөнгийн бирж нь төрийн өмчит бусад компаниудаа түүчээлэн хамгийн түрүүнд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих түүхэн үйл явдал болж байна. |
Дэлгэрэнгүй
|
|
|
|